Нийтэлсэн : Unknown 20140723



Анимэ-アニメ — гэдэг нь англи хэлний Animation гэсэн үгийг япончилсон үг бөгөөд ямар ч төрлийн хүүхэлдэйн киног зохиол , зураглал , хийсэн улсыг нь үл харгалзан япондоо анимэ гэж нэрэлдэг.
Анимэ түүний гарал үүсэл :
Анимэ гэх үг баруунаас гаралтай нь гарцаагүй бөгөөд яг хаанаас вэ гэдэг нь заримдаа маргаан болох нь бий.
1. Анимэ гэдэг нь Англи хэлний Animation буюу хүүхэлдэйн кино гэсэн үгийн япончилсон хэлбэр.
2. Анимэ гэдэг нь Франц хэлний хүүхэлдэйн кино гэх утгыг илэрхийлэх "dessin animé" гэдэг үгээс гаралтай гэсэн хоёр таамаг фэнүүдийн дунд байдаг.

Яагаад 2 дахь таамаг гарч ирсэн бэ гэхээр дэлгэцийн animation буюу хүүхэлдэйн кино хамгийн анх Францад үүссэн, мөн анимэ хөгжлийн ид үе болох 1970-аад оны дунд үеэс 1980-аад оны сүүл хүртэл Францад анимэ их дэлгэрч байсан ба Франц, Япон хамтран анимэ хийж байсан ч үе бий. Тиймээс тэр үеийн олон анимэ Европ хүүхэлдэйн киноны хэв маягаар хийгдсэн байдаг билээ. Үнэндээ анимэг Япондоо アニメーション (Дуудлага: анимээшон) гэж ярьж бичдэг ба Франц хэлбэрээр нь ашигладаггүй, Франц Япон хамтарч ажиллахаас ч өмнө анимэ байсан гэдгээр нь энэ үгийн гарал Animation гэх үгээс гаралтай гэж ойлгож явбал зөв юм.

Анимэ 1900-аад оны эхэн үеэс үүсэлтэй бөгөөд хамгийн анхны анимэ нь 1907 онд гарсан "Кацудо Шашин" буюу "Хөдөлгөөнт Зураг" гэдэг нэртэй 4 секунд үргэлжилдэг анимэ юм. Хамгийн анх хийгдсэн япон animation "Кацудо Шашин" боловч, хамгийн анх хүмүүст үзүүлсэн анимэ биш юм. Хамгийн анх хүмүүст ил гаргаж үзүүлсэн анимэ бол 1917 онд хийгдсэн "Имокава Мүкүзо, Гэнканбан но Маки" буюу "Хаалгач Имокава Мүкүзо" гэдэг нэртэй 5 минут үргэлжилдэг анимэ юм. Энэ анимэ одоогоор хаанаас ч олдоогүй байгаа бөгөөд устаж үрэгдсэн хэмээн тооцож байгаа юм.

Анимэ түүний төрөл :
Аль насны үзэгчдэд ангилсан нь:
  • Шоонэн (хөвгүүдийн) 
  • Сэйнэн (залуусын)
  • Кодомо (багачуудын)
  • Шоожо (охидын)
  • Жосэй (эмэгтэйчүүдийн)
  • Мина (бүх насны) 
Энэ бол насны ангилал биш ч, ерөнхийдөө ямар үзэгчдэд зориулаж хийснийг илэрхийлэх төрөл юм.
Ямар зүйлс гардгаар нь:
  • Мэка (Робот)
  • Хэнтай (завхай буюу порно анимэ)
  • Эччи (шалиг)
  • Харэм (олон охин нэг залууд дурлах)
  • Шоожо Ай (Охидын хайр)
  • Шоонэн Ай (Хөвгүүдийн хайр)
  • Яои, Юри гэсэн төрлүүдтэй.
Жишээ нь: Шоонэн гэдэг үгийг орчуулбал хөвгүүн гэсэн утгатай боловч , "Fullmetal Alchemist" анимэ шоонэн ангиллынх ч гэсэн маш олон аллага гардаг учраас 17 оос дээш насныхан үзэх насны ангилалтай байдаг.

Анимэ онцлох шинж :

Улс болгоны хүүхэлдэйн кино өөр өөрийн онцлогтой байдаг ба Япон хүүхэлдэйн кино болох анимэ ч бас өөрийн гэсэн онцлогтой билээ.
 Жишээлбэл: том нүд, жижиг ам, илүү их деталчилж хийх, зохиолын хувьд илүү өсвөр үе, залуус руу чиглэсэн гэх мэт.

 Эхэн үеийн анимэ уламжлалт манга зураглалтай байсан бол, 1960-1970-аад оны анимэ Тэзука Осамугийн хэв маягаар, 1970-1980-аад оны анимэ Европ хүүхэлдэйн киноны хэв маягаар, 1990-2000-аад оны дунд хүртэл анимэ эдгээрээс уламжлан гарсан Япон хэв маягаар, 2000-аад оны сүүл үеэс одоог хүртэлх анимэ ихэвчлэн моэ(Япон хэв маягуудын нэг) хэлбэртэй хийгдэх болсон.

Эдгээр шинжээр нь ихэнх анимэг шууд хараад л барууны хүүхэлдэйн киноноос ялгахад амархан байдаг билээ. Гэвч олон анимэ дээр дурдсан онцлогийг агуулаагүй байх нь бий

Мөн баруунд ихэнх хүүхэлдэйн киног хүүхдүүд рүү чиглүүлж хийдэг бол Японд ихэнх анимэг өсвөр үе, залуучуудад чиглүүлж хийдэг юм. Үүгээрээ анимэ үзэгчид анимэг өөр гэж бусдад итгүүлэхийн тулд "хүүхэд үздэг зүйл биш" гэх мэт үгс гарч ирдэг байна.

Гэвч үнэндээ анимэ бол зүгээр л Япон хэв маягийн хүүхэлдэйн кино юм.


Эх сурвалж: wikipedia

Сэтгэгдэл бичих

.. | s

- Copyright © 2013 AnIMeBoX - ! - Anime box - Anime box -